Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/agronmuv/public_html/engine/classes/templates.class.php on line 217 Мэдээ мэдээлэл - Монголын Агрономчдын Холбоо http://www.agronomist.mn/ ru Мэдээ мэдээлэл - Монголын Агрономчдын Холбоо DataLife Engine ҮР ТАРИА ХУРААХ ҮЕД УРГАЦЫН ХАЯГДАЛ ГАРАХ ШАЛТГААН, ТЭДГЭЭРИЙГ АРИЛГАХ АРГА ЗАМ http://www.agronomist.mn/index.php?newsid=108 http://www.agronomist.mn/index.php?newsid=108 ҮР ТАРИА ХУРААХ ҮЕД УРГАЦЫН ХАЯГДАЛ ГАРАХ ШАЛТГААН, ТЭДГЭЭРИЙГ АРИЛГАХ АРГА ЗАМ
 
Доктор (Sc), профессор Ч.Бямбадорж, доктор Б.Отгонхуяг, ХААИС
ҮР ТАРИА ХУРААХ ҮЕД УРГАЦЫН ХАЯГДАЛ ГАРАХ ШАЛТГААН, ТЭДГЭЭРИЙГ АРИЛГАХ АРГА ЗАМ
Үр тарианы үйлдвэрлэл нь хатуу тогтоогдсон хугацаанд тодорхой эрэмбэ дараатай, технологийн нарийн шаардлага дор явагддаг боловч зөрчсөн тохиолдол бүрд ургац хаягдах юм уу, эсвэл үрийн чанар нь буурч байдаг. Энэ жилийн хувьд голлох нутгаар гандуу байснаас ургац тачир, зарим газраа алаг болцтой байгаа нь тариаланчдаас нилээд ур чадвар шаардаж байна. Ер нь нэг гектар талбайд нэг ч үр хаяхгүй хураана гэж байхгүй. Манай орны нөхцөлд 1 кв.м. талбай тутамд нэг ширхэг түрүү хаяхад нэг га-д 8-10 кг будаа хаядаг. Тийм болохоор агротехникийн хугацаанд, хамгийн сайн тохируулсан техникээр, тариа хураах үед гарч болох зөвшөөрөгдөх хаягдал буюу бидний одоо хэрэглэж байгаа техник, технологийн хоцрогдлын улмаас бага ч гэсэн тариа будаа байнга хаягддаг. Жишээлбэл, хураалтын үеийн нөхцөлөөс хамаарч цайруулах ангиас гарах будааны хаягдал хүрдэт цайруулах аппараттай Вектор 410 комбайнд талбайн ургацын 1.5%, Сампо 2065, Джон Дир W210, СН 647 С зэрэг комбайнд 1%, роторт CASE IH комбайнд 0.5-0.8% хүрнэ. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрч байгаа ургацын хаягдал нь комбайны тохиргоо, операторчдын ур чадвараас шууд шалтгаалах ба зарим үед ургацын тал шахам хувьд хүрэх тал бий. Өнөөгийн байдлаар хураалтыг хугацаанаас нь оройтуулж эхлэх, олон хоног сунжруулах, тариа хурааж байгаа ажилд машин хүлээх, будаа буулгахгүй удах зэргээс болж цаг алдах, технологийг буруу сонгох, технологийн саатлаар комбайн саатах зэрэг шалтгаанаас гарч байгаа хаягдал бодит байдал дээр илүү их хувь эзэлж байна. Комбайнаас шалтгаалж гарах хаягдал нь хадах үед, цайруулах үед, ялгах үед, цэвэрлэх үед гарахаас гадна эд ангийн зай завсраар гоожиж болно. Хадах ангиас таслагдсан түрүү, цайрсан будаа, хадагдаагүй үлдсэн ургаа тариа, шилбэтэйгээ буюу иштэй тариа хэлбэрээр, цайруулах ангиас дутуу цайруулалт, няцралтын хэлбэрээр, сүрэл сэгсрэгчээс ялгарч чадалгүй хаягдах, цэвэрлэх ангиас цайрсан түрүүтэйгээ будааны хэлбэрээр ургацын хаягдал голчлон (доорх зураг дээр аль хэсгээс ямар хэлбэрээр тариа будаа хаягдаж байдгийг харах) гарна.

Хэрэв эхний аргаар хаягдал, доголдол арилахгүй бол дараагийн арга хэмжээг авч үзнэ. Зарим тохиолдолд хэд хэдэн тохируулгаас шалтгаалан хаягдал, технологи ажиллагааны доголдол гарч байж болдог. Ийм учраас тухайн нөхцөлд, байдалд тохируулан
тохируулгыг зөв сонгож авах нь чухал юм. Харин бункерт лай, хөнгөн хольц их хэмжээгээр орж байвал салхин сэнсний эргэлтийг
нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдах болно. Бүрэн болсон тариаг оройтуулж шууд хураах, технологийн шаардлага хангахгүй тариаг
ангилах нь ургацын хаягдал гарах эх үүсвэр болдог. Тухайлбал, ангилан хадах шаардлага хангахгүй, тухайлбал, га-аас 7-8 ц-ээс бага ургацтай, тачир ургасан тариаг ангилан хадах аргаар хурааснаас барьцалдаа муутай шилбэ задарч мөрлөгдөх, сийрэг гуурсны завсраар газар дээр унаснаас ул үлдэх, хамах үед хамагчийн шүдээр цацагдах зэргээр шилбэтэй тарианы хаягдал их гарах ба зарим тохиолдолд ургацын 50 хувьд
хүрдэг. Ер нь ургац багатай манай орны нөхцөлд ургацын хэмжээ 15 ц/га-аас доошлох тутам жаткаас гарах ургацын хаягдал нэмэгддэг зүй тогтолтой. Австралын Виктория мужид 100 комбайны хаягдлыг шалгаж үзээд мужийн хэмжээнд тооцоход 178 сая долларын будаа хаягдаж байжээ. Мөн нэг огтоно хоногт 3.5 гр будаа идэж байгааг тогтоосон байдаг. Гэтэл зарим аж ахуй ургацынхаа 20-30 хувийг комбайны хаягдлаас гадна малд
идүүлж,талхлуулж,” огтоноор хураалгаж” байна. Гоожуулсан сүрэл дотроос 20 цайрсан түрүү авч үзэхэд 4-5-аас ихгүй тооны үр түрүүнээс нь олдож, атга лай (нэг стакан хиртэй) шигшүүрийн араас авахад 1-2-с ихгүй цайрсан будаа дотроос нь гарч байвал комбайны тохиргоо таарсан, цайруулалтын чанарыг хангалттай гэж үзнэ.
]]>
admin Tue, 09 Sep 2025 17:16:25 +0800
УРГАЦ ХУРААЛТАНД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛУУД http://www.agronomist.mn/index.php?newsid=107 http://www.agronomist.mn/index.php?newsid=107  УРГАЦ ХУРААЛТАНД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛУУД
МУ-ын гавьяат агрономч, доктор (Sc), профессор Б.Дорж

УРГАЦ ХУРААЛТАНД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛУУД
Манай орны газар тариалангийн бүсүүдэд энэ жил дулааны улирлын цаг агаарын нөхцөл харилцан адилгүй байлаа. Үр тарианы ургацын 60 гаруй хувийг өгдөг Төв бүс болон буудай арвай тэжээлийн ургамлуудыг бага ч гэсэн тариалдаг баруун бүсэд 5, 6, 7 дугаар саруудад гантай, харин өндөр уулын бүслүүр ба зүүн бүсэд хэвийн хэмжээний тунадастай байсан нь хураах ургацын хэмжээд бүхэлд нь сөрөг нөлөө үзүүллээ. Миний мэдэж байгаагаар тариалангийн төв бүсэд 1961, 1972, 1987, 2001, 2002 гантай байж буудайн улсын дундаж ургац 5.0 ц/га, түүнээс доош орж байсан удаа бий. Тэгэхдээ эдгээр жилүүдийн цаг агаарын нөхцлийг эргээд харахад 1961,1972 онууд нь атар газрыг эзэмшээд удаагүй, тарилтын өмнөх ба дараах хөрс элдэншүүлэлт, үрийн тарих үрийн норм, үр суулгах гүн, тарих хугацаа сайн судлагдаагүйгээс болж технологийн зарим элементүүд дээр алдсан байж болох талтай. Мөн хоёр мянган он гарснаас хойших эхний жилүүдэд газар тариалан хувийн салбарт шилжээд удаагүй, тариалангийн компаниуд материалаг баазаар бэхжиж амжаагүй байсан учраас цаг агаарын сөрөг нөлөөг бууруулж багасгаж чадаагүй бололтой. Харин энэ жил тавдугаар сарын эхнээс найман сар дундаа ортол төвийн бүсэд бороо орсонгүй, өөрөөр хэлвэл гантай үе ерээд хоног үргэлжиллээ. Ийм байдлыг агрономын шинжлэх ухаанд бүрэн гандалт гэж нэрэлдэг. Тэгэхлээр манай газар тариалангийн төв бүс,түүний дотор Төв,Сэлэнгэ аймагт бүрэн хэмжээний ган болж миний ойлголтоор гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Улс орны эдийн засаг,хүнсний хангамж хүртэл яригдах энэ асуудлыг яваандаа холбогдох мэргэжлийн ба төрийн байгууллагууд хянаж тодорхой дүгнэлт гаргах биз дээ. Энэ гангийн нөлөө бэлчээр ургац муутай, хадлан огт гараагүй учраас малчдад өвөлжилт их хүндэрнэ. Энэ үед зохих арга хэмжээ авах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би жар гаруй жил ургацын талбайд явахдаа төмсийг манай орны хөрс цаг агаарын нөхцөлд тохирсон ганц таримал гэдэгт бат итгэгдэг байсан, гэтэл саяхан Борнуурын талбайд хуурай хөрсөнд тарьсан булцуу өөрийнхөө чийгээр цагаан соёо гарсан ч иш навч үүсгэж чадалгүй хальс нь хоосорсон байх юм. Тэгэхлээр ургалтын хугацааг бүхэлд нь хамарсан ганг тэсэх ургамал байх боломжгүй юм байна. ХХХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн сонинд өгсөн ярилцлагаас үзвэл энэ намар буудай 255.5 мянга,төмс 88.3 мянга, хүнсний ногоо 164.1 мянга, тосны ургамал 40.0 мянга, малын тэжээл 100.5 мянган тонныг хурааж авах тооцоо гарсан байна. Энэ бол аймаг сумуудад мэргэжлийн хүмүүс явж талбай дээр нь тоолж гаргасан бололтой хэмжээ байж таарна. Харин үүнийг хаягдал үрэгдэл багатай хурааж авах хэрэгтэй. Тарианы (буудайн) иш гурваас илүүгүй үе зайдамтай голдуу намхан 30-аад сантиметр өндөр бөгөөд шингэн (нэгэж талбай дахь түрүүтэй ишний тоо цөөхөн) байгаа болохоор хураалтыг шуудаар хийж таарна. Ийм учраас хадалтыг маш доогуур тавих шаардлага гарна. Энэ бол их төвөгтэй, ялангуяа тарилтын өмнө булдаж тэгшилгээ хийгээгүй талбайд хаягдал эрс ихсэхийн зэрэгцээгээр техникийн эвдрэл саатал гарч хураалтын хугацааг сунжруулдаг. Энэ бүхний уршигаар үргүй зардал ихэсдэг байна. Мөн сүүлийн өдүүдэд ( 8-р сарын 15-аас хойш ) хэд хэдэн удаа усархаг бороо орсон боловч халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь тарианы болцыг удаашруулахын зэрэгцээгээр дороос нь хэнз түрүү үүсэж үтрэмд жигд биш болцтой тариа буудаг. Ингэснээр үтрэмд буусан тариа маань халж таваарын будааны чанар муудах, хөрөнгө ихээр зарцуулах (ирэх хавар тарих үр ) будааны соёололт буурах гэх мэтээр цааш цаашдын ажилд учруулах хохирол хөнөөл нь ихэснэ. Ийм учраас үтрэмд буусан будааг заавал тэр өдөртөө багтааж цэвэрлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь ийм нөхцөлд үтрэмийн ажил их хүндэрдэг, 1987 онд будааны нуруу болгоны дотуур шүүрэн нүхтэй хоолой тавьж сэнсээр салхилуулж хатаасан түүх бий. Эцэст нь хэлэхэд уур амьсгалын хувьсал эрчимтэй явагдаж буй өнөөгийн нөхцөлд хөрс, ургамалтай харьцах ажлыг чанарын өндөр түвшинд хүргэж хийх явдал улам чухал болж байна. Хэрэв хураалтыг зохих хугацаанд чанартай хийхгүй бол ургацын нийт дүн тогтоосон хэмжээндээ (дээр бичигдсэн) хүрэхгүй, ялангуяа дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг буудай, төмсний ургацыг тэр хэмжээнд хүргэж хураахад талбайд болон үтрэмийн цэвэрлэгээ, сортлох ажлыг цаг хугацаа алдалгүй чанартай хийхгүй бол нийт ургацын дүн тогтоосон хэмжээнд хүрэхгүй болно гэдгийг анхаарвал зохино . Намхан шингэн тариаг хураахад мотовилийн тохиргоо чухал үүрэг гүйцэтгэдэг, харахад энгийн боловч нарийн ажиллагаатай оньс (механизм) юм. Тарианы иш хөрөөний ирэнд хяргагдах тэрхэн агшинд түрүүг цохиж налуулан хадуурын шал төмөр дээр унагадаг. Ингэж унасан түрүүний толгой (үзүүр) нь комбайны эх бие рүү чиглэж унасан байх ёстой. Гэхдээ түрүү ч биш 20 см-ээс богиногүй иштэй байж налуу руу очихоор тохируулгыг хийдэг. Намхан сийрэг тариаг хураахад ердийн тохируулгатай мотовил ашиглавал 3 янзын хорогдол гардаг. Үүнд : -хадуурын ирнээс намхан түрүү босоогоороо үлдэж талбайд хаягддаг -хэт богино иштэй түрүү хадуурын хөрөөнд хяргагдмагц шал төмөр дээр унасан ч налуу руу хамагдалгүй тэндээ овоордог. - сийрэг ургасан босоо тарианы ишийг хяргах биш самнаад өнгөрөх байдлаар хаягдана. Эдгээр хаягдлуудыг багасгахад дээр хэлснээр хадалтыг аль болох доогуур хийхээс гадна мотовилийн банзыг туяа модны үзүүр чигт ойртуулах шаардлага гардаг. Ийм учраас хуучирч хэрэггүй болсон өргөн ременийг банзны оронд бэхлэж босоо байгаа намхан түрүүг хадах ба шал төмөр дээр овоорсон богино иштэй түрүүг налуу руу түлхэж ойртуулж өгдөг. Мөн цайруулах аппаратны барабан декний хоорондох зайг үр хаягдах юмуу няцрахгүй байхаар тохируулна. Эдгээрээс гадна салхин сэнсний үлээлтийн хүч, шигшүүрийн хэмжээ, комбайны хурдыг ургацын байдалд тохируулах шаардлага ч гардаг. Энэ бүгд нийлж байж тухайн нөхцөлд бий болсон ургацыг бүрэн гүйцэд хураан авна. 
]]>
admin Tue, 09 Sep 2025 17:00:38 +0800
Зөвлөх агрономчдын танилцуулга http://www.agronomist.mn/index.php?newsid=106 http://www.agronomist.mn/index.php?newsid=106 Зөвлөх агрономчдын танилцуулга
 
Зөвлөх агрономчдын танилцуулга
]]>
admin Sun, 20 Apr 2025 21:28:12 +0800
Агроном онол үйлдвэрлэлийн бага хурал http://www.agronomist.mn/index.php?newsid=104 http://www.agronomist.mn/index.php?newsid=104 Монголын агрономчдын холбооны 10 жилийн ойг тохиолдуулан энэхүү хурлыг зохион байгуулж байна. Агрономч та бүхэн өргөнөөр оролцно уу.

Агроном онол үйлдвэрлэлийн бага хурал 

Агроном онол үйлдвэрлэлийн бага хурал 


 

Холбогдох утас: 99256773, 99176123, 80096123

 

]]>
admin Tue, 15 Apr 2025 09:38:42 +0800
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит "Шилдэг агрономич 2024" шагнал гардууллаа http://www.agronomist.mn/index.php?newsid=103 http://www.agronomist.mn/index.php?newsid=103  Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит "Шилдэг агрономич 2024" шагнал гардууллаа

Монголын Агрономчдын холбооны дээд шагнал болох Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал 2024 оны шилдэг агрономичоор ХААИС-ийн багш, доктор Ж.Очир шагнагдлаа. Тэрээр Монгол улсын жимс жимсгэний аж ахуйд ялангуяа чацаргана тариаланд зөвлөхөөр, ХААИС-д 20 гаруй жил идэвх санаачилгатай ажиллаж сүүлийн жилүүдэд Хүлэмжийн аж ахуйд ухаалаг технологийг нутагшуулан ажиллаж байгааг өндрөөр үнэлэн шагнаж буй билээ.

 Цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит "Шилдэг агрономич 2024" шагнал гардууллаа

 Агрономчдын холбооны тэргүүн доктор.Sc, дэд Профессор Б.Амарсанаа шагналыг гардуулж өгч буй нь

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит "Шилдэг агрономич 2024" шагнал гардууллаа

 Агрономчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон ХААИС-ийн багш нарын төлөөлөл

]]>
admin Thu, 23 Jan 2025 21:55:28 +0800
Мэргэшлийн зэрэг олгох сургалт зарлагдлаа http://www.agronomist.mn/index.php?newsid=102 http://www.agronomist.mn/index.php?newsid=102

 

"Монголын Агрономчдын Холбоо”  НҮТББ нь Монгол улсын газар тариалангийн мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, агрономч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, салбарын өмнө тулгамдсан асуудлын хүрээнд ээлжит багц сургалтуудыг зарлаж байна.

Сургалтанд 1975 оноос хойш төгссөн агрономчид хамрагдах боломжтой. Энэ хугацаанд манай орны газар тариалангийн технологийн хувьд чанарын ялгаатай хэд хэдэн үеийг дамжин хөгжсөн тул төгсөөд 10-15 жил ажилласан агрономчид ахлах зэрэглэлд, 15-20 жил ажилласан бол тэргүүлэх зэрэглэлд, 20-оос дээш жил ажилласан бол зөвлөх зэрэглэлд ур чадварын сургалтанд хамрагдан шалгалт өгөх боломжтой.


Сургалт 2024.12.02-06- өдрүүдэд 10.00 -18.00  цагт Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдана.


Сургалтыг салбартаа тухайн асуудлаар  мэргэшсэн, дадлага туршлагатай судлаач багш нар удирдан явуулах бөгөөд хяналтын тоо цөөн тул та мэдүүлгээ яаралтай ирүүлнэ үү! Бүртгэлийг monagronomist@gmail.com хаягаар болон 99256773, 99176123 утсаар холбогдож хийнэ үү. /Ажил байдлын тодорхойлолт бүтээлийн жагсаалт, мэдүүлэг ..../ Төлбөрийг ХААН банкин дахь "Монголын Агрономчдын Холбоо” НҮТББ –ын  5028612144 тоот дансанд тушааж баримтыг ирүүлнэ үү.Үүнд:


Агрономын мэргэшлийн зэрэг олгох  сургалт:


            Ахлах-3 өдрийн сургалтын төлбөр  -200.0 мян.төг


            Тэргүүлэх-4өдрийн сургалтын  төлбөр -250.0 мян.төг


            Зөвлөх-5 өдрийн сургалтын төлбөр  - 300.0 мян.төг





]]>
admin Thu, 14 Nov 2024 14:00:41 +0800
МОНГОЛ АГРОНОМЧ СЭТГҮҮЛ http://www.agronomist.mn/index.php?newsid=100 http://www.agronomist.mn/index.php?newsid=100  Тус сэтгүүлийн 16-р дугаар хэвлэгдэн гарлаа. Хэрэв та бүхэн авахыг хүсвэл бидэнтэй холбогдно уу.

МОНГОЛ АГРОНОМЧ СЭТГҮҮЛ

 

МОНГОЛ АГРОНОМЧ СЭТГҮҮЛ

 

МОНГОЛ АГРОНОМЧ СЭТГҮҮЛ

 

Сэтгүүлийн үнэ -10000 төгрөг 

Холбогдох утас: 99256773, 99176123
"Монголын Агрономчдын Холбоо” НҮТББ –ын 5028612144, Хаан банк
]]>
admin Tue, 22 Oct 2024 15:00:54 +0800
ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа http://www.agronomist.mn/index.php?newsid=97 http://www.agronomist.mn/index.php?newsid=97  

ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит цом 

 

Агрономын салбарт үлгэр дууриалалтай тэргүүлж, салбарын бодлого тодорхойлоход түүчээ болж байгаа агрономчид ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагналыг Монголын Агрономчдын Холбооноос жил бүр 1 агрономчид олгох журам өнгөрсөн жилд батлагдан хэрэгжиж эхэллээ. С.Ичинхорлоогийн нэрэмжит хоёр дахь шагналыг "Дэлгэр-Уянга”компаний захирал, МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатарт Удирдах зөвлөлийн гишүүдээс гардууллаа.

 

 ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

Удирдах зөвлөлийн дарга дэд Профессор. доктор.(Sc) Б.Амарсанаа шагналыг гардуулж өгч буй нь

МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатар 1980 онд агрономч мэргэжил эзэмшиж БТЭШХ-ээс ажлын гараагаа эхэлж улмаар Баянчандманы цэргийн САА, Жаргалантын САА-н ерөнхий агрономчоор ажиллаж нийгэм солигдоход Дэлгэр –Уянга компаниа байгуулж, Монгол улс хятадын цардуулын төмс идэж, эх орны сортууд хөгширч ургац авахаа больсон цаг үед Голланд, Германы эрчимжсэн сортын үрийг үржүүлэн, "Монгол төмс” хөтөлбөрийн албан ёсны үр үржүүлэгчээр ажиллаж Монгол улсын төмсний салбарыг сэргээн хөгжүүлэхэд шинэ сортуудыг тариалан төмсний үрийг үйлдвэрлэн үржүүлж салбартаа нийлүүлсээр байна. Хүн амыг эрүүл төмсний үрээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, агрономчдод үлгэр дууриалал болж яваа ахмад үйлдвэрлэлийн шилдэг агрономч юм.

ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

Агрономчдын холбооны удирдах зөвлөлийн хамт олон

 


 

]]>
admin Tue, 19 Mar 2024 17:10:00 +0800
Удирдах зөвлөлийн хурал боллоо http://www.agronomist.mn/index.php?newsid=96 http://www.agronomist.mn/index.php?newsid=96 Монголын агрономчдын холбооны шинэ удирдах зөвлөл 2024 оны 01 сарын 12-ны өдөр анхны хурлаа хийж 2024 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа. 
Удирдах зөвлөлийн хурал боллоо 
]]>
admin Fri, 26 Jan 2024 12:48:57 +0800
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭРГЭД IV, V БЭГЗИЙН ДОРЖ http://www.agronomist.mn/index.php?newsid=95 http://www.agronomist.mn/index.php?newsid=95 Монголын агрономчдын холбооноос салбарын ууган эрдэмтэн мэргэдийн бүтээлийг ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭРГЭД хэмээх цуврал бүтээлээр хэвлэн гаргаж олон түмэнд таниулах ажлыг уламжлан болгон хийж байгаа билээ. Энэ удаагийн бүтээлд "МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ АГРОНОМЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, НЭРТ ЭРДЭМТЭН, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БЭГЗИЙН ДОРЖИЙН МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАНД-60 ЖИЛ" сэдэвтэйгээр 2023 оны 12-р сарын 18-нд ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн өргөөнд зохион байгуулаж түүний хань, үр хүүхдүүд, найз нөхөд, хамтран ажиллагч, үе үеийн шавь нар нь чуулж эрхэм багшаараа бахрахсан сайхан өдөр болж өндөрлөлөө. Эрхэм багшдаа хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭРГЭД IV, V  БЭГЗИЙН ДОРЖ

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭРГЭД IV, V  БЭГЗИЙН ДОРЖ

 ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭРГЭД IV, V  БЭГЗИЙН ДОРЖ

 

]]>
admin Thu, 25 Jan 2024 22:49:22 +0800