"УУР АМЬСГАЛИЙН ҮЕИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНОЛОГИ"

25-11-2025, 12:28

Монголын агрономчдын холбоо болон ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн газар тариалан хөрс судлалын тэнхимийн хамтран зохион байгуулсан олон улсын онол, үйлдвэрлэлийн бага хурал 2025.11.24 нд ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай болон өнгөрлаа. Тус хуралд Монгол, Орос, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг улсуудаас газар тариалангийн чиглэлийн эрдэмтэн, судлаачид болон Монгол улсаас  ХХААЯ-ны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон гадна газар тариалан эрхлэгчид өргөнөөр оролцож цаг үеийн тулгамдсан асуудлаа олон талаас нь хэлэлцэж зөвлөмж гарган ХХААЯ-д хүргүүлэн ажиллахаар боллоо. 

"УУР АМЬСГАЛИЙН ҮЕИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНОЛОГИ"