ЗАРЛАЛ

9-12-2018, 11:10

ЗАРЛАЛ


"Монголын Агрономчдын Холбоо”  НҮ ТББ нь Монгол улсын газар тариалангийн мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, агрономч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах,  салбарын өмнө тулгамдсан асуудлын хүрээнд багц сургалтуудыг зарлаж байна.

Сургалтанд 1975 оноос хойш төгссөн агрономчид хамрагдах боломжтой. Энэ хугацаанд манай орны газар тариалангийн технологийн хувьд чанарын ялгаатай хэд хэдэн үеийг дамжин хөгжсөн тул төгсөөд 5-15 жил ажилласан агрономчид ахлах зэрэглэлд, 15-20 жил ажилласан бол тэргүүлэх зэрэглэлд, 20-оос дээш жил ажилласан бол зөвлөх зэрэглэлд ур чадварын сургалтанд хамрагдан шалгалт өгөх боломжтой.

Сургалт  2018 оны 12-р сарын 10-ны 10 цагаас ажлын өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургууль дээр   зохион байгуулагдана.

Сургалтыг салбартаа тухайн асуудлаар  мэргэшсэн, дадлага туршлагатай судлаач багш нар удирдан явуулах бөгөөд хяналтын тоо цөөн тул та мэдүүлгээ яаралтай ирүүлнэ үү!  Бүртгэлийг monagronomist@gmail.com хаягаар болон 99256773, 99176123 утсаар холбогдож хийнэ үү. Төлбөрийг ХААН банкин дахь  "Монголын Агрономчдын Холбоо” НҮТББ –ын 5028612144 тоот дансанд тушааж баримтыг ирүүлнэ үү. Үүнд:


  1. Агрономын мэргэшлийн зэрэг олгох  сургалт:

Ахлах- 3 өдрийн сургалтын төлбөр  - 200.0 мян.төг

Тэргүүлэх-  4 өдрийн сургалтын   төлбөр - 250.0 мян.төг

Зөвлөх-  5 өдрийн сургалтын төлбөр  - 300.0 мян.төг


  1. Агрономын мэргэшлийн давтан сургалт:

I багц: Үр тарианы технолгийн  2 өдрийн сургалтын төлбөр  - 60.0 мян.төг

        II багц: Хүнсний ногооны технологийн 2 өдрийн сургалтын төлбөр  - 60.0 мян.төг

         

    Газар тариалангийн компаны удирдах ажилтны  сургалт:

Газар тариалангийн  үйлдвэрлэлийн асуудлуудын талаар 2 өдрийн сургалтын  төлбөр - 120 .0 мян.төг


Жич: Сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сертификат олгоно.





"МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБОО” НҮ ТББ