ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

19-03-2024, 17:10

 

ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит цом 

 

Агрономын салбарт үлгэр дууриалалтай тэргүүлж, салбарын бодлого тодорхойлоход түүчээ болж байгаа агрономчид ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагналыг Монголын Агрономчдын Холбооноос жил бүр 1 агрономчид олгох журам өнгөрсөн жилд батлагдан хэрэгжиж эхэллээ. С.Ичинхорлоогийн нэрэмжит хоёр дахь шагналыг "Дэлгэр-Уянга”компаний захирал, МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатарт Удирдах зөвлөлийн гишүүдээс гардууллаа.

 

 ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

Удирдах зөвлөлийн дарга дэд Профессор. доктор.(Sc) Б.Амарсанаа шагналыг гардуулж өгч буй нь

МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатар 1980 онд агрономч мэргэжил эзэмшиж БТЭШХ-ээс ажлын гараагаа эхэлж улмаар Баянчандманы цэргийн САА, Жаргалантын САА-н ерөнхий агрономчоор ажиллаж нийгэм солигдоход Дэлгэр –Уянга компаниа байгуулж, Монгол улс хятадын цардуулын төмс идэж, эх орны сортууд хөгширч ургац авахаа больсон цаг үед Голланд, Германы эрчимжсэн сортын үрийг үржүүлэн, "Монгол төмс” хөтөлбөрийн албан ёсны үр үржүүлэгчээр ажиллаж Монгол улсын төмсний салбарыг сэргээн хөгжүүлэхэд шинэ сортуудыг тариалан төмсний үрийг үйлдвэрлэн үржүүлж салбартаа нийлүүлсээр байна. Хүн амыг эрүүл төмсний үрээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, агрономчдод үлгэр дууриалал болж яваа ахмад үйлдвэрлэлийн шилдэг агрономч юм.

ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал гардууллаа

Агрономчдын холбооны удирдах зөвлөлийн хамт олон