Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо

1-03-2018, 09:58

Монголын агрономчдын холбооны тэтгэлэг

Агрономчдын холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон ХААИС-ийн Агроэкологийн сургуульд Агрономи мэргэжлээр суралцагч оюутнуудаас сурлагийн амжилт гаргасан шилдэг оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон билээ. Агрономчдын холбооны эхний тэтгэлгийг агрономийн 1-р ангийн оюутан Х.Балжинням, Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономч Ш.Марданы нэрэмжит тэтгэлгийг агрономийн 2-р ангийн оюутан У.Сугармаа нар хүртлээ.

Агрономчдын холбооны тэргүүн Б.Амарсанаа, удирдах зөвлөлийн гишүүд Б.Одгэрэл, Ж.Очир, нарийн бичгийн дарга Н.Цэрэнтогтох нар оюутнуудад тэтгэлэг батламжийг гардуулав.
Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо
Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо
Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо
Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо
Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо
Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо