ЗАРЛАЛ

8-12-2019, 07:37

Эх орны минь түүхэнд шинэчлэл хөгжлийг авчирсан атрын аяны түүхт 60 жилийн ойг улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд :

Хүн амын амынхаа хүнсний хангамжийг сайжруулах Мал аж ахуйн салбарын тэжээлийн баазыг бэхжүүлэх Аж үйлдвэрийн

салбарын хөгжлийг дэмжиж түүхий эдээр хангах Хөдөө орон нутгийн хөгжлийг түүчээлэх Монголчуудыг соён гэгээрүүлэх их үйлсэд

нэр төртэй зүтгэж Атрын 1,2,3-р аяныг манлайлан оролцож явсан, одоо зүтгэж буй үе үеийн агрономчид, тэднийг сургасан

багш нар, эрдэмтэн судлаачид, нийт атарчид та бүхэндээ Монгол улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн баярын

мэнд хүргэж, азжаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

"Монголын Агрономчдын Холбоо”  НҮТББ нь Монгол улсын газар тариалангийн мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, агрономч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, салбарын өмнө тулгамдсан асуудлын хүрээнд ээлжит багц сургалтуудыг зарлаж байна.

Сургалтанд 1975 оноос хойш төгссөн агрономчид хамрагдах боломжтой. Энэ хугацаанд манай орны газар тариалангийн технологийн хувьд чанарын ялгаатай хэд хэдэн үеийг дамжин хөгжсөн тул төгсөөд 10-15 жил ажилласан агрономчид ахлах зэрэглэлд, 15-20 жил ажилласан бол тэргүүлэх зэрэглэлд, 20-оос дээш жил ажилласан бол зөвлөх зэрэглэлд ур чадварын сургалтанд хамрагдан шалгалт өгөх боломжтой.


Сургалт 2019 оны 12-р сарын 16-20-ны өдрүүдэд 10,00 -18,00  цагт Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдана.


Сургалтыг салбартаа тухайн асуудлаар  мэргэшсэн, дадлага туршлагатай судлаач багш нар удирдан явуулах бөгөөд хяналтын тоо цөөн тул та мэдүүлгээ яаралтай ирүүлнэ үү! Бүртгэлийг monagronomist@gmail.com хаягаар болон 99256773, 99176123 утсаар холбогдож хийнэ үү. /Ажил байдлын тодорхойлолт бүтээлийн жагсаалт, мэдүүлэг ..../ Төлбөрийг ХААН банкин дахь "Монголын Агрономчдын Холбоо” НҮТББ –ын  5028612144 тоот дансанд тушааж баримтыг ирүүлнэ үү.Үүнд:


1.    Агрономын мэргэшлийн зэрэг олгох  сургалт:


            Ахлах-3 өдрийн сургалтын төлбөр  -200.0 мян.төг


            Тэргүүлэх-4өдрийн сургалтын  төлбөр -250.0 мян.төг


            Зөвлөх-5 өдрийн сургалтын төлбөр  - 300.0 мян.төг


2.    Агрономын мэргэшлийн давтан сургалт:


I багц: Үр тарианы технолгийн  2 өдрийн сургалтын төлбөр -60.0 мян.төг


II багц: Хүнсний ногооны технологийн 2 өдрийн сургалтын төлбөр  -60.0 мян.төг


III багц: Жимс, жимсгэний технологийн 2 өдрийн сургалтын төлбөр  -60.0 мян.төг


Жич: Сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сертификат олгоно.


"МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБОО” НҮ ТББ       2019 оны 12 сарын 05

ЗАРЛАЛ