МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ “ШИЛДЭГ ОЮУТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

5-04-2024, 18:53

Удирдах зөвлөлийн 2018 оны 01-р

сарын 11-ний өдрийн хурлаар

хэлэлцэн батлав.

 

МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ "ШИЛДЭГ ОЮУТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. ХААИС-ийн АЭС-ийн Агрономын ангийн оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэх, чадварлаг мэргэжилтэн болоход дэмжлэг үзүүлэх, агрономч мэргэжлийг сурталчлах, нэр хүндийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголын Агрономчдын Холбооны нэрэмжит оны шилдэг оюутанг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

ХОЁР. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

2.1 ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлж, сурлагын өндөр амжилт гаргасан, манлайлагч, бүтээлч тэргүүний оюутныг шалгаруулна.

2.2. Суралцах хугацаандаа сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "Монголын Агрономчдын Холбоо” ТББ–ын нэрэмжит тэтгэлэг олгож, нийтэд сурталчилна.

2.3. "Монголын Агрономчдын Холбоо” ТББ–ын нэрэмжит тэтгэлэгийг доорхи шалгуур үзүүлэлтийг хангасан оюутанд олгоно. Үүнд:

Ø Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй

Ø Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй

Ø Анги, хамт олноо сурлагаараа манлайлагч

ГУРАВ. ДҮГНЭХ ЖУРАМ

3.1. "Монголын Агрономчдын Холбоо” ТББ-ын нэрэмжит тэтгэлэг нь тухайн оюутны сургалтын төлбөрийн 25-50 хүртэлх хувь байна.

3.2. Нэрэмжит тэтгэлэгийг жилд нэг удаа 2, 3-р курсын 1 оюутанд жил бүр олгоно.

3.3. Шалгуур үзүүлэлтийг хангасан курс тус бүрээс 2 оюутанг сургалтын алба, зөвлөх багш тодорхойлж материалыг "Монголын Агрономчдын Холбоо” ТББ –д 01–р сарын 01–ний дотор ирүүлнэ.

3.4. "Монголын Агрономчдын Холбоо” ТББ нь удирдах зөвлөлийн хурлаараа ирүүлсэн материалыг хэлэлцэж, нэрэмжит тэтгэлэг олгох оюутанг шалгаруулж, "Монголын Агрономчдын Холбоо” ТББ-ын нэрэмжит тэтгэлэгийг батламжийн хамт гардуулна.

3.5. Нэрэмжит тэтгэлэгийг тухайн жилийн сүүлийн хагаст гардуулна.

МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ “ШИЛДЭГ ОЮУТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ